Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 17 · Privacy Policy (English summary below)
SanaaOS («бид») нь бизнесүүдэд сошиал медиа контент бэлтгэх, хуваарьлах, нийтлэхэд туслах AI үйлчилгээ юм. Үйлчилгээг хувь хүн бизнес эрхлэгч БУУРАЙ БАТБААТАР (Batbaatar Buurai), Улаанбаатар, Монгол Улс эрхлэн явуулдаг бөгөөд таны мэдээллийг хариуцна. Энэхүү бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана.
1. Бидний цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл: имэйл хаяг, нууц үг (шифрлэгдсэн хэлбэрээр).
- Бизнесийн мэдээлэл: таны оруулсан бизнес, брэндийн нэр, тайлбар, контентын санаа.
- Facebook / Instagram холболт: та холбохыг зөвшөөрсөн тохиолдолд Page-ийн нэр, Page ID, Instagram бизнес акаунтын ID, хэрэглэгчийн нэр болон Page-д нийтлэх эрхтэй access token.
- Мэдээллийн захиалга: блог хуудсан дээр имэйлээ үлдээсэн бол зөвхөн тэр имэйл хаяг. Хүссэн үедээ хасуулж болно.
- Сэтгэгдэл, мессеж: «Сэтгэгдэл, мессеж» боломжийг ашиглах үед таны Page / Instagram-д ирсэн сүүлийн 7 хоногийн сэтгэгдэл, сүүлийн 24 цагийн Messenger, Instagram Direct мессеж (бичсэн хүний нэр, текст), мөн таны илгээсэн хариу. Эдгээрийг 90 хоногоос илүү хадгалахгүй.
- Үүсгэсэн контент: AI-аар бичсэн болон таны засварласан пост, хуваарь, нийтэлсэн үр дүн.
2. Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ
- Таны брэндэд тохирсон контент үүсгэх (OpenAI, Google Gemini зэрэг AI үйлчилгээгээр боловсруулна).
- Таны баталсан контентыг зөвхөн таны сонгосон Page / Instagram акаунт руу, таны тогтоосон цагт нийтлэх.
- Таны Page-д ирсэн сэтгэгдэл, мессежид AI-аар хариуны ноорог бэлдэх. Хариу нь таныг «Илгээх» дарсны дараа таны Page-ийн нэрээр илгээгдэнэ. Хэрэв та тухайн брэндэд «Автомат» хариуг өөрөө асаасан бол AI хариуг шууд илгээнэ (гомдлоос бусад); хүссэн үедээ унтрааж болно.
- Бүртгэл баталгаажуулах, үйлчилгээний мэдэгдэл илгээх.
Бид таны Facebook, Instagram-ийн мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй. Бид таны зөвшөөрөлгүйгээр сэтгэгдэл, лайк, мессеж хэзээ ч илгээдэггүй, таныг автомат хариуг асаагаагүй бол автоматаар хариулдаггүй бөгөөд хуурамч акаунт үүсгэдэггүй.
3. Хадгалалт ба аюулгүй байдал
- Өгөгдөл Supabase (AWS, Сөүл бүс) дээр шифрлэгдсэн холболтоор хадгалагдана.
- Facebook access token нь зөвхөн сервер талд хадгалагдах бөгөөд браузерт хэзээ ч ил гардаггүй.
- Хэрэглэгч бүр зөвхөн өөрийн бизнесийн өгөгдлийг харах эрхтэй.
4. Гуравдагч талын үйлчилгээ
Meta (Facebook, Instagram, Threads) — нийтлэх, сэтгэгдэл ба мессежид хариулах; OpenAI, Google — AI контент үүсгэх; Resend — имэйл илгээх; Supabase, Vercel — хадгалалт ба байршуулалт. Эдгээр үйлчилгээ нь өөрсдийн нууцлалын бодлогын дагуу ажиллана. Өгөгдөл Өмнөд Солонгос (Supabase) болон АНУ-д (Vercel, OpenAI, Google, Resend) боловсруулагдана.
5. Төрийн байгууллагын хүсэлт
Төрийн байгууллага хэрэглэгчийн хувийн мэдээлэл хүсвэл бид: (1) хүсэлт хууль ёсны эсэхийг шалгана; (2) хууль бус эсвэл хэт өргөн хүсэлтийг эсэргүүцэж, татгалзана; (3) зөвхөн шаардлагатай хамгийн бага мэдээллийг өгнө; (4) хүсэлт бүр, бидний хариу, хууль зүйн үндэслэлийг баримтжуулж хадгална. Хууль зөвшөөрсөн тохиолдолд тухайн хэрэглэгчид мэдэгдэнэ.
6. Өгөгдөл устгах заавар
Facebook холболтоо салгах: sanaaos.xyz/app → Брэнд тохиргоо → «Салгах» дарахад таны Page token шууд устгагдана. Мөн Facebook → Settings → Business Integrations хэсгээс SanaaOS-ийг устгаж болно.
Бүх өгөгдлөө устгуулах: hello@sanaaos.xyz хаягаар бүртгэлтэй имэйлээсээ хүсэлт илгээнэ үү. Бид 30 хоногийн дотор таны бүртгэл, бизнес, контент, холболтын бүх мэдээллийг устгаж, баталгаажуулж хариу илгээнэ.
7. Холбоо барих
Асуулт байвал: hello@sanaaos.xyz · БУУРАЙ БАТБААТАР (хувь хүн бизнес эрхлэгч), Улаанбаатар, Монгол Улс.
English summary
SanaaOS is operated by БУУРАЙ БАТБААТАР (Batbaatar Buurai), a sole proprietor in Ulaanbaatar, Mongolia, who is responsible for your data. SanaaOS helps businesses draft, schedule and publish social media content with AI. We collect your email, business details, the content you create, and — only if you connect them — your Facebook Page and Instagram Business account IDs, names and a Page access token. We use them solely to generate content, publish the posts you approve to the accounts you select, and — if you use the Inbox feature — read recent comments on your Page / Instagram posts and recent Messenger and Instagram Direct messages so AI can draft replies. A reply is sent only after you press Send, unless you turn on auto replies for a brand; then AI replies are sent right away (complaints are always left for you), and you can turn this off at any time. Comments and messages are kept for at most 90 days. We never sell your data and never use it for advertising. Tokens are stored server-side only. Data is processed in South Korea (Supabase) and the United States (Vercel, OpenAI, Google, Resend).
Requests from public authorities: we review every request for legality, challenge requests that are unlawful or too broad, disclose only the minimum data necessary, and keep a record of each request, our response and the legal reasoning. Where the law allows, we notify the affected user.
Data deletion: disconnect Facebook in the app (Brand settings → Disconnect) to delete your Page token immediately, or email hello@sanaaos.xyz from your account email to delete all your data within 30 days.